ВИДЕО: БНСУ-д бэлэн мөнгөөр таксины тооцоо хийсэн Монгол эмэгтэйг луйврын хэргээр саатуулжээ

ВИДЕО: БНСУ-д бэлэн мөнгөөр таксины тооцоо хийсэн Монгол эмэгтэйг луйврын хэргээр саатуулжээ

Өчигдөр /2022.06.29/ БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 20 гаруй насны Монгол эмэгтэй залилан үйлдсэн, залилан үйлдэхийг завдсан хэргээр цагдаа нар саатуулсан тухай нийтэлжээ.

Тодруулбал, энэ зургадугаар сарын 16-ны өдөр /2022.06.16/ Сөүлийн Ёгсам дүүрэг рүү явахаар 20 гаруй насны Монгол эмэгтэй такси барьсан бөгөөд такси бариад 20 минут өнгөрсний дараа чиглэлээ өөрчилж Ансан руу яваад өгөхийг таксины жолоочид хүссэн байна. Ансанд очсоны дараа бэлэн мөнгөөр тооцоо хийж баримт өгөхийг шаардсан үйлдэл нь таксины жолоочид сэжигтэй санагдсан тул Монгол эмэгтэйг буулгасны дараагаар 112 цагдаагийн дугаарт сэжигтэй эмэгтэйн талаар мэдээлжээ.

Улмаар цагдаа нар яаралтай ирж бүсгүйг саатуулсан байна. Уг эмэгтэй нь таксинд явах зуураа хүнтэй утсаар ярьж өөрийгөө хуулийн байгууллагын ажилтнаар ойлгуулж байсан бөгөөд таксинаас буусан даруйдаа эргэн тойрныхоо зургийг дарж яван мөн 20 гаруй насны эмэгтэйгээс 11 сая вон-ийг авахаар тохирсон байжээ. Сэжигтэн гэх Монгол эмэгтэй нь тус улсдаа түгээмэл гэмт хэрэгт тооцогдох утасны залилан хийдэг хүмүүстэй хамтарч иргэдээс их хэмжээний мөнгө залилдаг байж болзошгүй үндэслэлээр залилан үйлдсэн, залилан үйлдэхийг завдсан хэргээр шалгаж байгаа аж.

Эх сурвалж ЭНД ДАРЖ

Видеог ЭНД ДАРЖ харна уу