БНСУ-д Монгол эмэгтэй өөрийгөө "хуулийн байгууллагын ажилтан" хэмээн мөнгө залилах гэж байгаад үйлдэл дээрээ баривчлагджээ

БНСУ-д Монгол эмэгтэй өөрийгөө "хуулийн байгууллагын ажилтан" хэмээн мөнгө залилах гэж байгаад үйлдэл дээрээ баривчлагджээ

Энэ зургадугаар сарын /2022.06.29/ БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 20 гаруй насны Монгол эмэгтэй залилан үйлдсэн, залилан үйлдэхийг завдсан хэргээр цагдаа нар саатуулсан тухай нийтэлсэн ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, зургадугаар сарын 29-ний өдөр /2022.06.29/ БНСУ-ын Ансан Данвон хотын цагдаагийн газрын мэдээлснээр зургадугаар сарын 16-ны өдөр /2022.06.16/ 20 гаруй насны Монгол эмэгтэй Сөүлийн Ёгсам дүүрэг рүү явахаар такси барьсан бөгөөд такси бариад 20 минут өнгөрсний дараа гэнэт чиглэлээ өөрчилж Ансан руу яваад өгөхийг таксины жолоочид хүссэн байна. Зорчигчид зорьсон чиглэлээ солих нь ховор байдаг тул Монгол эмэгтэйг хардаж, анхааралтай ажиглаж эхэлсэн байна. Ансанд очсоны дараа бэлэн мөнгөөр тооцоо хийж баримт өгөхийг шаардсан үйлдэл нь таксины жолоочид сэжигтэй санагдсан тул эмэгтэйг буулгасны дараагаар 112 цагдаагийн дугаарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу цагдаа нар яаралтай очиж Монгол эмэгтэйг Ансан вокзалын урд замаас баривчилжээ. Уг эмэгтэй нь таксинд явах зуураа хүнтэй утсаар ярьж өөрийгөө хуулийн байгууллагын ажилтнаар ойлгуулж байсан бөгөөд таксинаас буусан даруйдаа эргэн тойрныхоо зургийг дарж явсан нь камерын бичлэгт үлдсэн байжээ.

Ийнхүү цагдаагийн алба хаагчид шалгахад Монгол эмэгтэй тус улсдаа түгээмэл гэмт хэрэгт тооцогдох утасны залилан хийдэг байгууллагын мөнгө хураагч болох нь тогтоогдсон байна. Тус утасны залилан хийдэг байгууллагын хохирогчид олон байсан бөгөөд Ансаны өртөөнд хохирогч Монгол эмэгтэйд өгөх шахсан 11 сая воны хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. Иймд дуудлага өгч, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн гэх таксины жолоочид өргөмжлөл, талархал, шагнал гардуулна гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Одоогоор залилан үйлдсэн Монгол эмэгтэй залилан үйлдсэн, залилан үйлдэхийг завдсан хэргээр шалгагдаж байгаа аж.

Эх сурвалж: SBS news, MBC

БНСУ. 2022.06.16

БНСУ. 2022.06.16