БИДНИЙ ТУХАЙ: Энэ долоо хоногт Монголоос Хятад руу нүүрс тээвэрлэсэн ачааны автомашины тоо дээд цэгтээ хүрэв

БИДНИЙ ТУХАЙ: Энэ долоо хоногт Монголоос Хятад руу нүүрс тээвэрлэсэн ачааны автомашины тоо дээд цэгтээ хүрэв

Коронавирусийн хязгаарлалтыг сулруулсны дараа Монголоос БНХАУ-руу металлургийн нүүрс нийлүүлэх ачааны машины тоо он гарснаас хойш хамгийн дээд түвшинд хүрсэн талаар "Spglobal" мэдээлэв.

Тодруулбал, энэ долоо хоногт Ганцмод, Мандал зэрэг боомтоор Хятад руу нүүрс тээвэрлэсэн ачааны машины тоо жилийн дээд цэгтээ хүрч, 820 болсон байна. Монгол Улсаас Хятад руу өдөрт дунджаар 400 гаруй ачааны машин нүүрс тээвэрлэдэг байсан бол тавдугаар сараас хойш тоо хоёр дахин нэмэгджээ.

Австралиас нүүрс авахаа зогсоосноос хойш Монгол Улс Хятадын коксжих нүүрсний гол нийлүүлэгчээр тодорсон. Гэсэн хэдий ч Хятад, Монголын хилд халдварын хатуу хязгаарлалт тогтоосон нь 2021 онд нийлүүлэлтэд саад учруулсан байна.

Коронавирусийн халдварын улмаас хоёрдугаар сард хоёр улсын хооронд нүүрс тээврийн ачааны машины урсгал тасалдаж, Монголоос Хятад руу ердөө 23 ачааны машин нүүрс тээвэрлэж байсан юм. Хятадын CIFCO хөрөнгө оруулалтын банкны шинжээчид Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд улам өсөх хандлагатай байна гэж таамаглаж байна. Гэсэн хэдий ч энэ нь Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлтийг бууруулахад нөлөөлөх магадлалтай.

Эх сурвалж: spglobal




Улаанбаатарт 3 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө