Чита хотын даргыг "Монголын Алтан гадас одон"-оор шагнахыг Думын депутатууд зөвшөөрсөн гэжээ

Чита хотын даргыг "Монголын Алтан гадас одон"-оор шагнахыг Думын депутатууд зөвшөөрсөн гэжээ

Чита хотын Думын депутатууд 6-р сарын 30-ны өдрийн хуралдаанаараа тус хотын дарга Евгений Яриловыг Монголын дээд шагнал болох Алтан гадас одонг хүлээн авахыг зөвшөөрчээ. Евгений Яриловт шагнал олгохыг депутатуудын дийлэнх нь дэмжсэн байна. Гадаад улс орнуудаас шагналыг авах эсэхийг Думын депутатууд хэлэлцэн, шийддэг албан ёсны журам байдаг аж. “Алтан гадас нь БНМАУ-ын үед анх бий болсон Монгол Улсын төрийн одон бөгөөд гадаадын иргэнд гардуулж болдог” хэмээн Чита.Ру мэдээлжээ.