Оросын арми Могойт арлаас бүх цэргээ татсанаа мэдэгджээ

Оросын арми Могойт арлаас бүх цэргээ татсанаа мэдэгджээ

Дайн эхэлсний дараахан Оросын арми Хар тэнгис дэх стратегийн өндөр ач холбогдолтой Украины Могойт арлыг хяналтдаа авсан. Тэгвэл өчигдөр/2022.06.30/ Оросын зэвсэгт хүчин тус арлаас цэргүүдээ татсанаа мэдэгдлээ.

Оросын Батлан хамгаалахын яам “Украины үр тариа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох хүмүүнлэгийн коридор бий болгохын тулд Могойн арлаас цэргээ татсан. Украины нутаг дэвсгэрээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох НҮБ-ын хүчин чармайлтад Орос улс саад болохгүй гэдгээ дэлхийн хамтын нийгэмлэгт харууллаа.

Одоо Украин боомтуудын минаг цэвэрлэж, үр тарианы тээвэрлэлтээ үргэлжлүүлэх болно” гэжээ. Харин Украины талаас пуужин, их бууны цохилт, удаан үргэлжилсэн довтолгооны үр дүнд дараа Оросын цэргүүдийг ухрааж чадлаа” гэсэн байна.

Мөн пуужингийн цохилтын улмаас утаан багана үүссэн гэрэл зургийг нийтэлжээ. Энэ нь Украины хувьд жижиг боловч стратегийн ач холбогдолтой ялалт юм. Учир нь Могойт арал Хар тэнгисийн хамгийн том боомт Одесса хотоос гарах усан зам дээр оршдог. Арлыг Оросын цэргүүд хянаж байсны улмаас Украины үр тарианы экспорт саатаад байв.

Эх сурвалж: Washington Post




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө