Турк улсад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ

Турк улсад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ

Турк улсад сармагчны цэцэг өвчний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл Мэндийн сайд Фахреттин Кожа мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Манай нэг өвчтөнөөс сармагчны цэцэг өвчин илэрлээ. Өвчтөн 37 настай, дархлааны тогтолцооны дутагдалтай. Түүнийг бид тусгаарласан. Халдварын өөр тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн уг өвчин нь агаар дуслын замаар халдварладаггүй боловч бэлгийн замаар халдварладаг” хэмээн Фахреттин Кожа өөрийн “Твиттер” хуудсандаа жиргэсэн байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө