ВИДЕО: Оросын арми Одесса хотод пуужингийн цохилт өгч, олон тооны хүн амь үрэгдсэн гэв

ВИДЕО: Оросын арми Одесса хотод пуужингийн цохилт өгч, олон тооны хүн амь үрэгдсэн гэв

Украины Одесса хотын хэд хэдэн цэгт Оросын арми пуужингаар цохилт өгсний улмаас олон тооны хүн амь үрэгдсэн талаар Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ.

Тодруулбал, Баасан гараг/2022.06.30/-ийн өглөө Билгород-Днистровский дүүрэгт байрлах амралт зугаалгын төвийн гурван давхар барилгад пуужингаар цохилт өгсний улмаас гурван хүн амь үрэгдэж, нэг хүүхэд, нэг том хүн шархадсан байна.

Мөн тус өдрийн үүрээр Оросын арми есөн давхар байшин руу пуужин харваж, 14 хүн амь үрэгдэж, 30 хүн шархадсан байна. Одоо барилгын нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдагдсын тоо нэмэгдэж болзошгүй гэж Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ. 

Эх сурвалж: Aljazeera