“PlayTime”-ийн "Enjoy Summer" үйл ажиллагаа Шангри-Ла Төвийн задгай талбайд үнэ төлбөргүй зохиогдоно

“PlayTime”-ийн "Enjoy Summer" үйл ажиллагаа Шангри-Ла Төвийн задгай талбайд үнэ төлбөргүй зохиогдоно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн "Enjoy Summer" үйл ажиллагааг Шангри-Ла Төвийн зүгээс дөрөв дэх жилдээ хийхээр болжээ.

Энэ жилийн "Enjoy Summer" арга хэмжээг дуу, хөгжимд дурлагч орчин үеийн залуусын хамгийн том хөгжмийн наадам болох PlayTime Festival-тай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог юм.

“Enjoy Summer x PlayTime Pre-event” арга хэмжээ нь долдугаар сарын 1,2-ны өдрүүдэд буюу хоёр хоногийн турш 16:00-22:00 цагийн хооронд Шангри-Ла Төвийн задгай талбайд үнэ төлбөргүй зохиогдоно.

2022 оны PlayTime хөгжмийн наадмын “Official Entertainment Partner” болох Шангри-Ла Төвийн задгай талбайд хүрэлцэн ирснээр 2022 оны PlayTime наадамд оролцож буй дотоодын амьд хөгжмийн хамтлаг, репперүүдийн сүүлийн үеийн тренд уран бүтээлүүдээр сонороо мялааж, гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ зуны нэгэн гайхалтай оройг өнгөрөөх боломжтой.

Тус үйл ажиллагаанд Монголын амьд хөгжмийн хамтлагуудын түүчээлэгч The Colors хамтлаг, Teresa in the Moon, Silhouette Tuesday, Monte Blu зэрэг шинэ залуу хамтлагууд, Жазз хөгжмийн урсгалыг мэдрүүлэхээр Fat Cat Jazz-н уран бүтээлчид хүрэлцэн ирэх болно.

Мөн Z үеийн залуусын дунд хэдийнээ танил болсон “GangBay”, Sekstsagaanbogd, Roockie, Arman, DJ Enkoolion, Yborn, Tamiraa нар хүрэлцэн ирэх аж.