Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтийг БНСУ гаргажээ

Азийн хөл бөмбөгийн АШТ-ийг зохион байгуулах хүсэлтийг БНСУ гаргажээ

БНСУ Азийн хөл бөмбөгийн 2023 оны аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ зохион байгуулах хүсэлтээ Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/ -нд гаргажээ. 

Учир нь энэ оны тавдугаар сард БНХАУ “COVID-19” цар тахлын улмаас АШТ-ийг зохион байгуулах эрхээсээ татгалзсанаар дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тэмцээнийг зохион байгуулах эрх нээлттэй болсон ажээ. Азийн хөл бөмбөгийн холбоо АШТ-ийг зохион байгуулах хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа зохион байгуулагчийг сонгох шалгаруулах үйл явцыг эхлүүлнэ. Одоогоор Япон, Катар, Австрали, АНЭУ хүсэлтээ гаргаад байгаа аж. 2023 оны зургаадугаар сард болох тэмцээнд 24 орны баг тамирчид оролцоно.