Эрдэмтэд хүнийг 200 наслуулах боломжтой эм боловсруулж эхэлжээ

Эрдэмтэд хүнийг 200 наслуулах боломжтой эм боловсруулж эхэлжээ

Их Британийн эрдэмтэн саяхан хүн төрөлхтнийг 200 хүртэл наслах боломжтой эмийг боловсруулж байгаа талаараа мэдэгджээ.

Тодруулбал, тэрбээр сенолитикийн салбарт шинэ дэвшил буюу эд эсийн үйл ажиллагааг доройтуулдаг эсийг устгахад чиглэсэн эмүүд нь урт наслахад чухал ач холбогдолтой гэсэн байна. Мөн хүн төрөлхтөн хөгшрөлтийн үйл явцыг урьд өмнө хэзээ ч эмчлэх гэж оролдож байгаагүй. Хүнд хэр удаан амьдрах үнэмлэхүй дээд хязгаар байхгүй гэж би бодож байна. Хүнийг удаан амьдруулахад хамгийн чухал зүйл нь “зомби” эс гэж нэрлэгддэг хөгшрөлтийн эсийг устгахад чиглэсэн эм бүтээх явдал юм. Зомби эс нь хүний биед хуваагдахаа больж хуримтлагддагаас үүдэж эцэст нь хөгшрөлтийн процессыг хурдасгадаг нэгдлүүдийг явуулдаг аж. Иймд эдгээр зомби эсийг биеэс зайлуулж чадах эм хөгжлийн туршилтын шатанд байгаа бөгөөд ойрын арван жилийн дотор зах зээл дээр гарах төлөвтэй байгаа гэжээ.

Эх сурвалж: Dailymail




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө