CHERRY BOMB: Солонгос урлагийн салбараас суралцаж байж дэлхий дахинд хүрэх уран бүтээл гаргаж чадна

CHERRY BOMB: Солонгос урлагийн салбараас суралцаж байж дэлхий дахинд хүрэх уран бүтээл гаргаж чадна

Өдрөөс өдөрт дэлхий дахинд БНСУ-ын к поп урсгал эрчийг авч бүхий л насныхны сонсох дуртай жанр болон хувирсан байна. Энэ ч утгаараа Монгол Улсад сүүлийн жилүүдэд тус урсгалыг даган дуурайх, шүтэн бишрэх хандлага түгж байгаатай холбогдуулан бүжиг, дууны ковер хийх залуус ихэссэн юм. Иймд ISee.mn сайтын Сошиал ID контентын ээлжит зочноор CHERRY BOMB хамтлагийг урьж ярилцлаа. Тус хамтлагийн хувьд саяхан гарсан BTS хамтлагийн реппер Шюга болон алдарт дуучин PSY нарын хамтарсан уран бүтээл That That-ийг адилхан дуурайснаараа цахим сүлжээнд нэлээдгүй хандалтыг авч чадсан билээ.

ВИДЕО:

 

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрсдийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг н.Ариунзаяа гэдэг. Одоо МУИС-ийн хоёрдугаар курст суралцдаг.

-Сайн байцгаана уу. Намайг н.Хулан гэдэг. Одоо 19 настай.

-Сайн байцгаана уу. Төгөлдөр байна. Одоогоор хувиараа хамтлагтаа бүжиглээд явдаг.

-Сайн байцгаана уу. Намайг н.Бэхбат гэдэг. Одоо 19 настай.

-Хамтлагийн талаараа товчхон үзэгч, уншигчдадаа танилцуулаач?

АХЛАГЧ н.Ариунзаяа: Манай хамтлаг байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Одоо бол яг нэг гэр бүл шиг хамтдаа аав ээж хүүхдүүд шиг л маш дотно болцгоосон. Хамгийн анхны гишүүд гэвэл н.Төгөлдөр бид хоёр байна. PSY-ийн дүрийг бүтээсэн н.Хулан маань яг нэг сарын өмнө манай хамтлагт нэгдсэн бол Шюгагийн дүрд орсон н.Бэхбат маань жилийн өмнө орж ирсэн байгаа. Манай хамтлаг 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хажуугаараа өөрсдийн чаддаг, мэддэг зүйлсээ хуваалцах гээд бүжгийн сургалт явуулдаг байгаа.

-Сургалт явуулдаг гэлээ шүү дээ. Сургалтын талаараа ярихгүй юу?

АХЛАГЧ н.Ариунзаяа: Үнэгүй болон төлбөртэйгөөр бараг 100 гаруй хүүхдүүдийг хамарсан сургалт явуулсан байна. Одоогоор бид тийм том сайн хамтлаг биш ч гэлээ чаддаг мэддэг зүйлээ хуваалцаж байгаа нь бидэнд маш том урам зориг болдог. Учир нь биднийг хараад сурч байгаа хүүхдүүдийг хараад улам хичээх хэрэгтэй, хөгжих хэрэгтэй гэсэн бодол төрдөг. Энэ ч утгаараа бид бүхнээ дайчилдаг гэх үү дээ.

Сургалт болон бэлтгэлийн асуудлаа хэрхэн шийдэж байна? хамгийн их тулгамддаг асуудал?

-Сургалт, бэлтгэл хийхэд тулгамддаг асуудал бол заалны асуудал байдаг. Бид хэд одоо хоёр жил болж байхад нийтдээ 5-6 заал дамжсан. Шинэ зааланд орох болгондоо яг өөрсдийнхөө гараар засвараа хийгээд ордог. Одоо бид дахиад засвар хийгээд л явж байна. Саяхан дусаал гоожоод л... Иймэрхүү үеүдэд шантардаг ч гэсэн нэг ч удаа тарах дээрээ тулж байгаагүй.

ГИШҮҮН н.Хулан: Бид нар бүжгээ бэлдэхдээ өөрсдөө гэртээ youtube дээрээс үзээд зааланд ирж хөдөлгөөнөө жигдрүүлдэг. Тухайн хамтлаг бүжгээсээ хамаараад 2-14 хоног бэлддэг. Хамгийн хэцүү ковер саяны их дэлгүүрийн урд талд бүжиглэсэн That That байлаа. Хэр их хөдөлмөр зарцуулсныг хараад мэдэж болох байхаа /инээв/

Саяхан хийсэн That That ковер сайн хандалтыг авч чадлаа. Тэр талаараа сэтгэгдлээ хуваалцаач?

ГИШҮҮН н.Хулан: Миний хувьд PSY дуучны хэсгийг авсан. Анх хамтлаг дотроосоо PSY-ийн дүрийг сонгон шалгаруулаад өрсөлдөөд авахад сандрах баярлах зэрэгцсэн. Хүмүүс их таатай хүлээж авсан болохоор маш их таалагдсан. Намайг эрэгтэй гэж бодож байсан хүмүүст хэлэхэд би эмэгтэй хүн шүү. Одоо ингээд PSY нэртэй явж л байна даа /инээв/

ГИШҮҮН н.Бэхбат: Харин миний хувьд тус дууны Шюгагийн хэсгийг бүтээсэн. Анх дуу нь цацагдахад энэ дууг ковер хийвэл заавал Шюга болно доо гэж бодож байлаа. Ковер хийхээр болоод Шюгагийн дүрийг авахаар өрсөлдөөд болж байсан. Анх бол манай хамтлагийн ахлагч чи энэний дүр болно шүү гээд зоочихдог байсан. Сүүлийн хэдэн ковер дээр өрсөлдүүлээд хуваарилдаг болсон. Манай хамтлаг маргалдаж, муудалцах зүйл ер нь байдаггүй. Дүрийн хуваарилалт тэгээд л мэдээж бүжиг, царайны хувирал зэрэг нь адилхан байж сонгогддог. Намайг Шюга болоход хүмүүс ааа Шюга байна гээд л байсан /инээв/

-Та нарын хийсэн ковер бүр их хичээл зүтгэл гаргасан нь илт мэдэгддэг. Хажуугаар нь сургалтаа ч явуулна. Та нарыг хараад эрч хүч авдаг үеийнхэндээ хандаад үг хэлээч?

ГИШҮҮН н.Төгөлдөр: Янз бүрийн хүүхдүүд манай сургалтад ханддаг. Бүжиглэж чадахгүй эсвэл бүрэг ичимхий гээд түүнээсээ болоод өөрийн авьяасаа дардаг ч юм уу. Миний хувьд анх к поп BTS гэхээр мэддэггүй байсан. Мэдээд ирсэн айдол болох хүсэлтэй болгосон гэх юм уу даа. Хүн өөрийн сонирхдог өөрийг чинь жаргалтай байлгаж чадаж байгаа сайн зүйлийг бусдаас нууж хааж, бусдаас ичиж санаа зовох зүйл огт байдаггүй. Бүжгийн эвсэлгүй хүн ч гэж байхгүй. Бүжиг бол хөдөлгөөн шүү дээ. Хүүхэд залуустаа хандаж хэлэхэд өөрийнхөөрөө байх, өөрөөрөө бахархах хэрэгтэй шүү гэмээр байна. Манай хамт болон үргэлж та бүгдэд нээлттэй. Та бүгдийг өөрийгөө олж нээхэд туслах болноо. /инээв/

-Монгол залуус сүүлийн үед гадаадын хамтлаг дуучид, соёлыг их дуурайдаг болсон байна. Монголоо яагаад дэлхийд сурталчилж болохгүй гэж гэх шүүмжлэл их явсан. Энэ талаар та нарын бодол?

АХЛАГЧ: н.Ариунзаяа: Тийм. Хүмүүс яг тэгж хэлдэг. Та нар яагаад Солонгос бүжиг бүжиглээд байгаа юм бэ? Их дэлгүүрийнхээ урд Монгол бүжгээ бүжиглээд гараад ирээч гээд. Яагаад бид к поп ковер хийгээд яваад байна гэхээр бидний цаашдын зорилго болохоор дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн том хамтлаг болох. Тэгэхийн тулд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж буй урлагийн салбар бол яах аргагүй к поп болсон байна. Тэр ч утгаараа бидэнд ч дөхөм тэдний бүжиглэж байгаа бүжиг дуулж байгаа дуу тэд нарын түвшинд хийж, өмсөх гээд дуурайж стандартад нийцүүлэх гэж оролддог. Тэд нарын хийж байгаа зүйлийг хийж байж чадаж байна уу үгүй юу гэдгээ мэддэг, илүү суралцдаг. Тэгснээсээ дараа бид нар өөрсдийнхөө уран бүтээлийг гаргахад ядаж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх тийм уран бүтээл гаргана гэж боддог юм. Монголынхоо нэрийг заавал дэлхийд гаргана гэдгээ амлаж байна. цаашид ч гэсэн дэмжиж байгаарай гэж хэлмээр байна.

ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө