ВИДЕО: Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн Узбекистан улс онц байдал зарлажээ

ВИДЕО: Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн Узбекистан улс онц байдал зарлажээ

Узбекистан улсын засгийн газар Каракалпакын автономит муждаа нэг сарын хугацаатай онц байдал зарлажээ. Тодруулбал, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзёев үндсэн хуульдаа шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүндээ Каракалпакын өөртөө засах эрхийг цуцлах тухай тусгасан нь үндэстний цөөнхийн эсэргүүцэлтэй тулгарч, онц байдал зарлахад хүргэсэн байна.

Онц байдал өчигдөр шөнийн 00:00 цагаас хэрэгжиж эхэлжээ. Тус улсын ерөнхийлөгч ойрын саруудад үндсэн хуулийн шинэчлэлтээр бүх нийтийн санал хураалт зохион байгуулах бөгөөд хэрэв шинэчлэлт хэрэгжвэл тэр дахин хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой болох аж.