Бүжигчин М.Бямбааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Бүжигчин М.Бямбааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбааг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одонгоор шагналаа.

Тэрбээр шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Би Үндэсний урлагийн их театрт 18 дахь жилдээ ажиллаж байна. Бүжигчид 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Би 16 настайдаа орж байлаа. Ц.Сэвжидийн нэрэмжит чуулгын хамт олон маань намайг өлгийдөн авч бүжигчин болгож байлаа. Ид хийж бүтээж байгаа насанд минь энэ одон медалиар шагнасанд туйлын их баяртай байна. Илүү сайхан уран бүтээлээр та бүхэнтэйгээ уулзах болно" гэв.