Үндэсний их баяр наадмын үеэр үзэгчдэд хүрэх “Дөрвөн цаг” дууг Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, Ч.Мишээл нар дуулна

Үндэсний их баяр наадмын үеэр үзэгчдэд хүрэх “Дөрвөн цаг” дууг Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, Ч.Мишээл нар дуулна

Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн найрагчийн "Дөрвөн цаг" шүлэг дуу болсон талаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.

Тус дууны аяыг Б.Чинбат найруулсан бөгөөд энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр үзэгчдэд хүрэх юм. Харин уг дууг ардын жүжигчин "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, Яг түүн шиг шоуны оролцогч, залуу дуучин Ч.Мишээл нар амилуулж байгаа юм.