"Мотив" хамтлагийн гишүүдийг МУСТА цол тэмдгээр шагнажээ

"Мотив" хамтлагийн гишүүдийг МУСТА цол тэмдгээр шагнажээ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.07/ төрийн дээд одон медаль гардуулж байна. Энэ хүрээнд Мотив хамтлагийн гишүүдийг МУСТА цол тэмдгээр мялаажээ. 2018 онд тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаяр шагнагдаж байсан бол энэ жил хамтлагийн гурван гишүүн болон хамтлагийн менежер Саруултөгс нарыг шагнажээ.