Г.Нэргүй: Спирт хэрэглэсэн хүн усанд орох үед хөлний шүрмөс нь татаж, живэх тохиолдол гарч байна /ВИДЕО/

Г.Нэргүй: Спирт хэрэглэсэн хүн усанд орох үед хөлний шүрмөс нь татаж, живэх тохиолдол гарч байна /ВИДЕО/

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

Он гарснаар НОБГ-ын хэмжээнд 1154 удаагийн гамшиг ослын дуудлага иржээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна. Дуудлагын 94 хувь нь объектын гал түймэр, 5 хувийн ойн хээрийн гал түймэр, 6 хувийг аврах ажиллагааны дуудлага эзэлж байгаа юм.

Энэ талаар НОБГ-ын гамшигаас урьдчилан сэргийлэх хэлтэсийн дарга Г.Нэргүй “Он гарснаас хойш бид бүхэн гамшиг ослоос 1420 хүнийг аварна хамгаалж, аж ахуйн нэгж байгууллагын 8 тэрбум 545 сая төгрөгийг хамгаалж ажилласан. Дуланы улирал эхэлсэнтэй холбогдуулан усанд осолдох иргэдийн тоо нэмэгдсээр байна. Ингэхдээ олсолдож буй шалтгаан нь ихэвчлэн

  • Би сэлж  чаддаг гэж онгирч усанд орох
  • Спирт хэрэглэсэн хүн усанд орох үед хөлний шүрмөс нь татаж живэх
  • Гэр хорооллын хүүхдүүд хараа хяналтгүй туул голын усанд тоглож амь насаа алдах
  • Аялж зугаалж буй хүмүүс баг насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас хүүхэд голд живэх
  • Дур мэдэн баталгаагүй зам гүүр гарцаар зам товчлон зам гарах гэж байгаад найз нөхөд, гэр бүлээрээ осолдож байна.

Иймд иргэд аялж, амарч зугаалахдаа гол мөрнөөс 50 метрийн зайтай буух ойртож буухгүй байх, бие биедээ тавих хараа хяналтаа сайжруулах, аялж байгаа хүмүүсээ бүртгэх, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гүүрээр гарах зайлшгүй шаардлагатай байна.

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын хэлтэсийн дарга Б.Батзориг "Энэ долдугаар сараас эхэлж иргэд хөдөө гарч амарч зугаалдаг энэ үеэр цагдаагийн байгууллагаас анхааруулах гол зүйлсийн нэг бол хулгайн гэмт хэрэг өдөрт дунджаар 10 орчим орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгддэг бол яг иргэд амарч зугаалдаг энэ үеэр хулгайн гэмт хэрэг 30 хувь болж гурав дахин өсөх тохиолдог жил болгоны 7,8 дугаар саруудад бүртгэгддэг. Тиймээс иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. Гэрээ эзэнгүй орхиж байгаа бол ах дүү садан, хөрш айлдаа хэлж сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн иргэд хөдөө явж байна гэдгээ цахим орчинд тараах нь өөрийн хаяг байршлыг нь мэддэг хүмүүсд хулгай хийх тохиолдол боломж олгож байдаг. Энэ төрлийн хулгайн тохиолдол ч их гардаг.

Цагдаагийн байгууллагад эхний зургаан сарын байдлаар 1400 орчим хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж хохирсон мэдээлэл ирсэн. Мориноос унасан гэмтсэн болон нас барсан 23 тохиолдол, өндрөөс унасан 10 тохиолдол, туул гол орчимд живсэн 11 тохиолдол бүртгэгджээ. Мөн иргэд гол мөрний түвшин нэмэгдэж буйг төдийлөн тоохгүй байснаар осол нэмэгдэж байна" гэлээ.

ВИДЕО: