ШУУД: Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх ёслол болж байна

ШУУД: Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх ёслол болж байна

Япон Улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг сүүлчийн замд нь үдэх ёслол яг одоо Токио хотын Зожожи сүмд болж байна.  

Шинзо Абэ өнгөрсөн баасан гараг /2022.07.12/-т баруун Японы Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Токиогийн Зожожи сүмд болж буй Абэгийн оршуулгын ёслолд түүний бэлэвсэн эхнэр Акиэ Абэ, гэр бүлийн гишүүд болон Ерөнхий сайдын ойр дотны хүмүүс л оролцож байна гэж гэж Японы олон нийтийн NHK телевиз мэдээлэв.

Мөн Шинзо Абэ амиа алдсан газрын ойролцоо Нара хотод цэцэг үлдээхээр олон зуун хүн дугаарлан зогсож байна.

Гадаа бороо орж байгаа ч гашуудсан иргэд эмгэнэл илэрхийлж цэцэг, тэмдэглэл үлдээхээр урт дараалал үүсгэн зогсож, зарим нь нулимсаа арчин, гашуудаж байна.

ВИДЕО:

Эх сурвалж: CNN