Шри-Ланка улсын ерөнхийлөгч эхнэрийн хамтаар эх орноосоо дүрвэжээ

Шри-Ланка улсын ерөнхийлөгч эхнэрийн хамтаар эх орноосоо дүрвэжээ

Шри-Ланкийн ерөнхийлөгч Готабая Ражапакса цэргийн нисэх онгоцоор эх орноосоо дүрвэжээ. Тус улсын Агаарын цэргийн хүчнийхэн “ерөнхийлөгч эхнэр болон хамгаалалтын хоёр албан тушаалтны хамт Мальдив руу ниссэн” болохыг баталсан байна.

Тэд орон нутгийн цагаар 03:00-д Мальдивын нийслэл Мале хотод ирсэн гэж ВВС агентлаг мөн мэдээлжээ. Эдийн засгийн гүн хямралд орсон тус улсын иргэд сүүлийн гурван сарын турш Засгийн газраа огцрохыг шаардаж, ширүүн тэмцэл хийж байна.

Жагсагчид өнгөрсөн Бямба гарагт Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн гэр, далайн эргийн оффис, ерөнхий сайдынхаа албан ёсны ордон руу дайран орсон юм. Улмаар Готабая Ражапакса долдугаар сарын 13-нд огцорно гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан байжээ. Ерөнхийлөгчөөс гадна тус улсын Ерөнхий сайд Ранил Викремесингхэ огцрох амлалт өгөөд буй. Тэрбээр шинэ засгийн газар байгуулагдсаны дараа ажлаа өгөхөө мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө