“Twitter” Элон Маскийг шүүхэд өглөө

“Twitter” Элон Маскийг шүүхэд өглөө

"Twitter”-ын захиргаа Элон Маскт компаниа зарахын  тулд шүүхэд өгч, дэлхийн хамгийн баян хүнтэй хуулийн тэмцэл өрнүүлнэ.

Тодруулбал  Элон Маскт өнгөрсөн баасан гаригт “Twitter”-ийг 44 тэрбум ам.доллараар (37 тэрбум фунт стерлингээр) авах саналаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэний дараа энэхүү үйл явдал болсон байна. 

"Twitter”  Делавэрийн шүүхэд хандаж,  Маскыг “Twitter”-ийн  нэгж хувьцааг 54.20 ам.доллараар худалдан авахыг  шаардаж байгаа юм байна. “Twitter”-ийн дарга Брет Тейлор өөрийн цахим хуудсандаа "Микроблог сайт нь Элон Маскийг гэрээний үүргээ хариуцахыг хүсч байна" гэжээ.

Эх сурвалж: BBC