БИДНИЙ ТУХАЙ: "Хятад улс Монголоос авах нүүрсний импортоо зогсоолоо" гэх мэдээ Оросын хэвлэлд гарчээ

БИДНИЙ ТУХАЙ: "Хятад улс Монголоос авах нүүрсний импортоо зогсоолоо" гэх мэдээ Оросын хэвлэлд гарчээ

Хятад улс Монголоос авах коксжих нүүрсний импортоо зогсоосон талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, нийтлэлд:

“Монгол  Улстай хиллэдэг "Ганцмод боомт"-д коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан тул БНХАУ-ын тал Монголоос авах нүүрсний импортоо зогсоолоо. Үүний зэрэгцээ Хятадын эрх баригчид хамгийн том хилийн боомт болох Гашуунсухайт боомтоор нүүрс импортлох үйл ажиллагааг бүрэн зогсоох талаар судалж байгаа талаар “Metaltorg.ru” мэдээлсэн байна. Ингэснээр тус улсын дотоодын өндөр чанартай коксжих нүүрсний үнэ тонн нь 400-470 ам.долларт хүрэх юм.

Дэлхийн зах зээл дээр гангийн үнэ буурч, металлургийн үйлдвэрүүд олборлолтоо бууруулснаар металлургийн нүүрсний үнэ буурсаар байна. Спот зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давсан хэвээр байгаа тул Австралийн коксжих нүүрсний үнэ 260 ам.доллар (1 тонн)-оос доош буурав” гэжээ. Мэдээллийг эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү. 

ОХУ-ын хэвлэлд гарсан мэдээлэл. 2022.07.12

Эх сурвалж: Ukrrudprom