ФОТО: Винница хотод Оросууд пуужингийн цохилт өгсний улмаас үүссэн хохирлыг харуулжээ

ФОТО: Винница хотод Оросууд пуужингийн цохилт өгсний улмаас үүссэн хохирлыг харуулжээ

Украины төв хэсэгт орших Винница хотод Оросууд пуужингийн цохилт өгсний улмаас үүссэн хохирлыг харуулсан зургуудыг Украины Онцгой байдлын алба нийтэлжээ. Тус цохилтын улмаас наад зах нь 23 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдээд байгаа юм. 

Харин амиа алдсан хүмүүсийн дотор гурван хүүхэд байгаа ба олон арван хүн сураггүй хэвээр байна гэж Украины Онцгой байдлын алба мэдээлжээ. Мөн амиа алдсан хүмүүсийн зөвхөн зургаан цогцсыг таньсан бөгөөд бусдыг нь танихын тулд ДНК-ийн шинжилгээ шаардлагатай байж магадгүй гэжээ. 

Эх сурвалж: CNN

Винница хотод пуужингийн цохилт болсны дараа эвдэрсэн машинууд гудамжинд хаягджээ

Гал сөнөөгчид Винница хотод эвдэрсэн барилгын нурангийг ухаж байна

Украины Винница хотод пуужингийн цохилт өгсний улмаас бага насны хүүхэд амиа алджээ

Украины Винница хотод пуужингийн цохилт өгсний улмаас хохирол учирчээ