Украин улс Хойд Солонгостой дипломат харилцаагаа тасалжээ

Украин улс Хойд Солонгостой дипломат харилцаагаа тасалжээ

БНАСАУ-ын дэглэм Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргажээ. Ингэснээр Хойд Солонгос нь ОХУ-ын эзлэн түрэмгийлэх дайныг дэмжсэн хэрэг гэж үзэн Украин Хойд Солонгосоос дипломат харилцаагаа тасалжээ.

Тодруулбал, энэ долдугаар сарын 14-ны өдөр Хойд Солонгосын гадаад хэргийн сайд салан тусгаарласан Луганск, Донецкийн удирдагчдад тэдгээрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Эх сурвалж ЭНД ДАРЖ уншина уу