Абэ Шинзод зориулж “Төрийн оршуулга” хийх шийдвэрийг Японы Засгийн газар гаргажээ

Абэ Шинзод зориулж “Төрийн оршуулга” хийх шийдвэрийг Японы Засгийн газар гаргажээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнгөрөгч баасан гараг /2022.07.08/-т бусдад буудуулж амиа алдсан. Харин энэ долоо хоногт түүнтэй салах ёсыг гүйцэтгэсэн.

Тэгвэл Абэ Шинзод зориулж “Төрийн оршуулга”-ыг ирэх намар хийх шийдвэрийг Япон Улсын Засгийн газраас өчигдөр /2022.07.15/ гаргасан байна. Ингэснээр Япон орон даяар Абэ Шинзод эмгэнэл илэрхийлж, цаашид хүчирхийлэлд бууж өгөхгүй, ардчиллыг тууштай хамгаалах болно гэдгээ илэрхийлж байгаа хэрэг аж.

Тус улсад “Төрийн оршуулга”-ыг анх 1967 онд ерөнхий сайд асан Ёшида санд зориулж анх удаа хийх байсан бөгөөд Абэ Шинзод зориулах тус арга хэмжээ нь тус Япон улсын түүхэнд хоёр дахь нь болох ажээ.

Эх сурвалж: NHK