Буриадын 150 цэрэг Оростой цэргийн гэрээгээ цуцалсан тухай мэдээлжээ

Буриадын 150 цэрэг Оростой цэргийн гэрээгээ цуцалсан тухай мэдээлжээ

Украины дайнд Оросын хамгийн ядуу бүс нутаг (Буриад) хамгийн өндөр үнэ төлж байгааг хүний эрхийн байгууллагууд онцолжээ. 

Учир нь буриадын 150 цэрэг энэ сарын эхээр Оростой цэргийн гэрээгээ цуцалсан тухай АНУ-д төвтэй, гадаадаас сонгогдсон тойргоо төлөөлөн ажилладаг "Чөлөөт Буриад" сангийн гишүүд мэдэгджээ. Тодруулбал, цэргүүдийн эхнэр, ээжүүд Буриадын амбан захирагчид хандан “Украинд цэргийн албан хаагчдыг нутаг буцаахыг уриалсан” бичлэгээ олон нийтэд хүргэсэн байдаг. 

Энэ  талаар “Чөлөөт Буриад" сангийн Владимир Будаевын мэдээлэлд, Буриад улс нь ОХУ-ын 85 бүс нутгаас 81 дүгээрт жагсдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн ядуу хэсэг. Мөн Буриад улс дайнд амь үрэгдэгсдийн тоогоор Орост хамгийн өндөрт ороод байгаа гэжээ. Мөн В.Будаев Fox News-т өгсөн ярилцлагадаа “Энэ бол Оросын колоничлолын бодлого юм. Бид буриад үндэстэн учир бид Оросын гол хүн ам биш. Тиймээс тэд биднийг зардлаар үнэлдэг" гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.