ДЭМБ-аас маск зүүх, агаар сэлгэх зэрэг дэглэмдээ эргэн орох арга хэмжээ авахыг уриалав

ДЭМБ-аас маск зүүх, агаар сэлгэх зэрэг дэглэмдээ эргэн орох арга хэмжээ авахыг уриалав

ДЭМБ-аас коронавирус идэвхтэй байгаа бөгөөд нас баралт хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа тул дэлхийн бүх улс орнуудын Засгийн газарт маск зүүх, агааржуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авахыг уриалжээ.

Тодруулбал, ДЭМБ-ын тэргүүн дэлхийн баян чинээлэгт тооцогдох улс орнууд вакциныг амжилттай нэвтрүүлж чадсан ч омикроны дэд хувилбарууд дэлхий даяар тархаж, нас баралтыг давлагааг үргэлжлүүлсээр байна гэв. Мөн ковидын халдвар нэмэгдэж эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед дэлхийн улс орнууд маскаа зүүх, агааржуулалтаа сайжруулах, эмчилгээний туршилт хийж тэрхүү аргаа хэрэгжүүлэхийг уриалж байна. Вирусийн шинэ давлагаа хэзээ ч дуусаагүй гэдгийг дахин харуулж байна гэжээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ үзнэ үү