Женнифер Лопез, Бен Аффлек нар хуримаа хийжээ

Женнифер Лопез, Бен Аффлек нар хуримаа хийжээ

Холливудын одод болох Женнифер Лопез, Бен Аффлек нар Лас Вегаст хуримаа хийсэн гэж мэдэгджээ. Тэд анхны сүй тавьсан цагаасаа хойш 17 жилийн дараа хурим хийсэн нь энэ аж. Хосууд өнгөрсөн жил эргэн нийлсэн тухай мэдээ олон нийтийн сүлжээгээр гарч, шүтэн бишрэгчдийг нь шуугиулсан байсан юм. Мөн Лас Вегаст хотын иргэний бүтгэлийн албанаас Женнифер Лопез нэрээ Женнифер Аффлек болгон өөрчилнө гэдгийг бичлэгийн систем дээр харуулж байсан юм.

Эх сурвалж: BBC