"Оросын Украинд хийж байгаа дайныг эсэргүүцсэн" сэтгүүлчийг баривчилжээ

"Оросын Украинд хийж байгаа дайныг эсэргүүцсэн" сэтгүүлчийг баривчилжээ

Оросын нэгдүгээр сувгийн редактор, сэтгүүлч Мария Овсянникова өнгөрөгч гуравдугаар сар /2022.03.14/-д шууд нэвтрүүлгийн үеэр "Дайн болохгүй. Дайныг зогсоо. Тэд энд худлаа ярьж байгаа, суртал ухуулгад бүү итгээрэй" гэж бичсэн лоозон барьсан нь ОХУ даяар таван секунд орчим цацагдсан юм. 

Тэгвэл тэрээр өнгөрөгч долоо хоног /2022.07.15/-т Кремлийн ойролцоо мөн Украины дайныг эсэргүүцэж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин бол “алуурчин” гэж шүүмжилсэн агуулгатай самбар барьж зогссон юм. Харин өчигдөр /2022.07.17/ Мария Овсянниковаг унадаг дугуйтай хотын захад зорчиж явахад нь Оросын цагдаагийн алба хаагчид баривчилсан байна. 

Эх сурвалж: Agence France-Presse