Беларусь улс ШХАБ-д элсэх хүсэлтээ өнгөрсөн БААСАН гарагт албан ёсоор гаргажээ

Беларусь улс ШХАБ-д элсэх хүсэлтээ өнгөрсөн БААСАН гарагт албан ёсоор гаргажээ

Беларусь улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) элсэх хүсэлтээ албан ёсоор гаргажээ. Энэ тухай ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин энэ сарын 15-ны өдөр мэдэгдсэн байна.

ШХАБ-ын албан ёсны “Telegram” сувагтаа нийтэлсэн мэдэгдэлд “Бүгд найрамдах Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элсэх хүсэлт гаргалаа. Харин Иран улсын ШХАБ-ын гишүүн орны статус олгох үйл явц дуусаж байна" гэжээ. 

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн ШХАБ-ын дэргэдэх тусгай төлөөлөгч Бахтиёр Хакимов “Беларусь улс ШХАБ-ын удирдлагад тус байгууллагад элсүүлэх ажлыг түргэтгэхийг хүссэн хүсэлтээ өгсөн” хэмээн ТАСС агентлагт мэдээлжээ.

Беларусь, Афганистан, Иран, Монгол улсууд нь тус байгууллагад ажиглагч орны статустай. ШХАБ-ын гишүүн орнууд нь Энэтхэг, Казахстан, Хятад, Киргизстан, Орос, Тажикстан, Пакистан, Узбекистан улсууд юм. Мөн түнш орны жагсаалтад Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка улсууд багтдаг.

Эх сурвалж: Vedomosti, ТАСС




Өнөөдөр морь өдөр

58 минутын өмнө