“Lil Pump”-ийн Монголд ирэх өдөр түүний төрсөн өдөр тохиож байна

“Lil Pump”-ийн Монголд ирэх өдөр түүний төрсөн өдөр тохиож байна

Жил бүр Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд “Хуур music festival” зохион байгуулдаг. Тэрхүү уламжлалын дагуу ирэх наймдугаар сарын 19-ны өдөр /2022.08.19/ болох гэж байгаа билээ.

Тэгвэл энэ жилийн хамгийн том онцлог бол дэлхийн од реппер Lil Pump тус фестивальд оролцох болсон нь олны анхаарлыг татаад байгаа юм. Хуур фестивалийн зохион байгуулагчдын зүгээс, “реппер Lil Pump нь 2000 оны наймдугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд тэрбээр төрсөн өдрөөрөө Монголд ирж байгаа юм. Ташрамд дуулгахад, реппер Lil Pump сэтгэл нь хэт хөөрөхөөрөө 100 долларын дэвсгэрт цацдаг хэрвээ үнэхээр доргиж чадвал ийм зүйл болохыг үгүйсгэхгүй шүү дээ” гэв.