“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙН ҮЗЭГЧИД: Бие махбод, сэтгэл зүрхэнд шингэтэл хүргэж чадсан жүжиг байлаа /ВИДЕО/

“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙН ҮЗЭГЧИД: Бие махбод, сэтгэл зүрхэнд шингэтэл хүргэж чадсан жүжиг байлаа /ВИДЕО/

Улсын драмын эрдмийн театр. Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжиг бүтэн гурван цагийн турш “амилж” дуусав.

Танхим дүүрэн үзэгчид суудлаасаа өндийн алгаа нижигнэтэл ташиж, зарим нь сэтгэл хөдлөлдөө автахдаа тэсэлгүй уйлж харагдана. “Тамгагүй төр” өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 70 гаруй удаа тоглогджээ. Тоглолт бүр танхим дүүрэн үзэгч, хоосон суудалгүйгээр өндөрлөсөн нь тус жүжгийн чанар чансааг илтгэнэ. Үүгээр ч зогсохгүй гадаадын үзэгчдэд зориулан жүжгийг энэ сараас англи, хятад, солонгос зэрэг олон охны хэл дээр синхрон орчуулгатайгаар хүргэж эхлээд буй. Тэгвэл “Тамгагүй төр” жүжгийг үзсэн гадаадын болон дотоод үзэгчдийн сэтгэгдэл ямар байгааг бид сурвалжиллаа.

ВИДЕО: 

Гадаад үзэгчдийн зүгээс, жүжигчдийн ур чадвар, тайз засалт, хөгжмийн найруулгыг магтан шагшиж байлаа. Мөн жүжгийг орчуулгатай хүргэж эхэлсэн нь Монголын соёлын нэгээхэн хэсгийг эх хэл дээрээсээ үзэх боломж олгож буйг онцолсон юм. Харин дотоодын үзэгчид жүжгийн утга санааг хурц, мэргэн үгээр илэрхийлснийг хамгийн ихээр онцолж байв. Мөн жүжгийг бие махбод, оюун, санаа арьс, цусанд мэдрэгдтэл хүргэж чадаж буй жүжигчдийн ур чадвар, жүжгийн найруулгыг магтан сайшааж, сэтгэгдэл маш өндөр байгаагаа хэлж байлаа.