BLACKPINK хамтлаг PUBG Mobile дээр анхны виртуал тоглолтоо хийнэ

BLACKPINK хамтлаг PUBG Mobile дээр анхны виртуал тоглолтоо хийнэ

Дэлхийн алдартай охидын хамтлаг болох BLACKPINK хамтлаг PUBG Mobile утсан дээрх тулаант тоглоомтой хамтарч анхны виртуал тоглолтоо хийхээр болжээ.

Энэ нь PUBG Mobile тоглоомон дээрх анхны виртуал тоглолт бөгөөд долдугаар сарын 22-23 болон долдугаар сарын 29-30 хооронд Өмнөд болон Хойд Америкт болох бол дэлхийн бусад улс орнуудад долдугаар сарын 23-24 болон долдугаар сарын 30-31 хооронд цацагдах юм байна. 

Тус хамтлагийн хамгийн алдартай болон шинэ дуунууд энэхүү тоглолтоор цацагдах аж. Харин тоглолтын тасалбарыг апп дээрээс үнэгүй авах боломжтой.