Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээж эхэллээ

Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээж эхэллээ

Хятадын нийслэл Бээжин хот энэ долоо хоногоос олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ.

Цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд Бээжин хот агаарын хилээ хаасан. Тус хотыг зорих гадаадын зорчигчид өнгөрсөн хугацаанд Хятадын зөвшөөрөгдсөн бусад хотуудаар дамжих, тэндээ урьдчилж тусгаарлагдах журам үйлчилж дамжиж байсан.

Тэгвэл Японы All Nippon Airways компани Токио-Бээжин чиглэлийн долоо хоног тутмын нислэгээ сэргээснээ зарлалаа. Мөн Францын Air France, Арабын Нэгдсэн Эмират Улсын Etihad компаниуд бас Парис, Абу-Даби чиглэлийн тогтмол нислэгүүдээ сэргээхээр болжээ.