Панамын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын үр дүнд 72 нэр төрлийн барааны үнэ буурчээ

Панамын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын үр дүнд 72 нэр төрлийн барааны үнэ буурчээ

Панам улсад амьжиргааны өртөг өндөр байгаад бухимдсан иргэд гурван долоо хоног үргэлжилсэн жагсаалыг зохион байгуулаад байгаа билээ. Тус жагсаалын улмаас эмх замбараагүй байдал үүсэж, жагсагчид янз бүрийн зам талбайг бүсэлж хаагаад байсан юм.

Тодруулбал, Панамыг Коста Рикатай холбосон, тус улсын худалдаа, бараа тээврийн гол зам болох Пан-Америкийн хурдны замыг хаасан байна. Ингэснээр маршрут тасалдаж хэд хэдэн хотууд хоол, хүнс түлшний хомсдолд орсон юм. Иймд эрх баригчдын зүгээс эсэргүүцэгчдээс замаа нээхийг уриалж эхнээсээ хэлэлцээрт хүрч, тус замыг чөлөөлсөн байна. Одоогийн байдлаар тус улсын Засгийн газар үндсэн 72 нэр төрлийн барааны үнийг бууруулж, шатахууны үнийг нэг галлон /3,78 литр/ 5,20 доллароос 3,25 ам.доллар болгон бууруулахаар тохиролцоод байгаа аж.

Эх сурвалж: France24