Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдэд “виз гаргаж өгнө" гэх залилангийн хэрэг БНСУ-д гарч эхэлжээ

Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдэд “виз гаргаж өгнө" гэх залилангийн хэрэг БНСУ-д гарч эхэлжээ

БНСУ-ын Жонжү хотын гадаад иргэдийн төвөөс анхааруулга гаргажээ. Тодруулбал, тус улсад хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг “хууль ёсны” буюу визтэй болгож өгнө хэмээн залилангийн гэмт хэрэг гарч байгаа тул болгоомжлохыг анхааруулсан байна. Тус мэдээлэлд “Сүүлийн үед ирэх наймдугаар сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл хууль бусаар БНСУ-д оршин суугаа гадаад иргэдийг хууль ёсны болгох бодлогыг хэрэгжүүлж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн байна. Тус улсын хууль зүйн яаманд хууль бусаар ирсэн гадаад иргэдийн хууль ёсны болгох төлөвлөгөө байхгүй тул худал мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлжээ.