Хакүхо М.Даваажаргал сүмогийн дэвжээг толгойлохоор болжээ

Хакүхо М.Даваажаргал сүмогийн дэвжээг толгойлохоор болжээ

Японы Сүмогийн түүхэнд хамгийн олон цол хүртсэн ёкозүна Хакүхо тошьёри Миягино хэмээх нэрийг зүүж, шинэ бөхийн дэвжээнд шилжсэн талаар Японы сүмогийн холбоо өчигдөр мэдэгдлээ.

Тодруулбал, 45 их аварга цол хүртсэн 37 настай тэрбээр өнгөрсөн намар зодог тайлахаасаа өмнө сүмогийн ахмад цол Магакиг авч, Токиогийн Сумида тойргийн Миягино дэвжээнд дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Дэвжээний эзэн болохын тулд Япон улсын иргэн болох шаардлагатай байдаг. Иймд Хакүхо 2019 оны есдүгээр сард Монгол улсын иргэний харьяаллаас татгалзаж, Японы иргэн болж байсан юм. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.