Тайванийн асуудлаар “галаар тоглохгүй байх”-ыг сануулж Хятадын Коммунист намын төлөөлөгч мэдэгдэл хийжээ

Тайванийн асуудлаар “галаар тоглохгүй байх”-ыг сануулж Хятадын Коммунист намын төлөөлөгч мэдэгдэл хийжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийж байгаа айлчлалыг эсэргүүцэж БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “галаар тоглохгүй байх”-ыг сануулж байсан.

Тэгвэл дөнгөж сая БНХАУ-ын Коммунист намын албан ёсны төлөөлөгч, “Ши Жиньпины хэлсэн Тайванийн асуудлаар “галаар тоглохгүй байх”-ыг давтан сануулж мэдээлэл хийжээ.

Сонирхуулахад, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятадын чөлөөлөх армид хилийн чанадад дайны бус цэргийн үйл ажиллагаа явуулах эрх олгох” тушаалд зургадугаар сарын 15 /2022.06.16/-ны өдөр гарын үсэг зурсан. Учир нь Ши Жиньпины тус шийдвэр Тайванийг Хятадад нэгтгэхтэй холбоотой гэж олон улсын шинжээчид тайлбарлаж байгаа юм. Иймд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус улсад айлчилж байгаа гэж тайлбарлаж байгаа юм. 

Эх сурвалж: SCMP