"Нэнси Пелоси одоо хаана байна” гэж Хятадын хэвлэлийн төлөөлөгч тохуурхжээ

"Нэнси Пелоси одоо хаана байна” гэж Хятадын хэвлэлийн төлөөлөгч тохуурхжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудад хийх айлчлалаа эхлүүлсэн. Тэрээр энэ айлчлалын хүрээнд Сингапур, Малайз, БНСУ, Япон гэсэн улс орнуудад зочлох юм.

Харин Нэнси Пелоси энэхүү айлчлалынхаа үеэр Тайваньд зочилно гэсэн мэдээлэл гарч, улмаар Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй. Гэтэл айлчлалын хөтөлбөрт “Тайваньд зочилно” гэж албан ёсны мэдээлэлд багтаагүй юм. Тэгвэл Хятадын төрийн мэдлийн хэвлэлийн төлөөлөгч Шэн Шивэй өөрийн твиттер хуудастаа, “Бүтэн өдрийн турш трэнд болсон асуулт, Нэнси Пелоси одоо хаана байна” хэмээн жиргэжээ. Түүний энэхүү мэдээллийг зарим эх сурвалжууд “тохуурхал” хэмээн дүгнэж байна. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө