Олзлогдсон Украины цэргийг эрэмдэглэж, амийг нь хөнөөсөн Оросын цэргийг хайж эхэлжээ

Олзлогдсон Украины цэргийг эрэмдэглэж, амийг нь хөнөөсөн Оросын цэргийг хайж эхэлжээ

Оросын цэргүүд олзлогдсон Украины цэргийг эрэмдэглэж, амийг нь хөнөөж байгааг харуулсан дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархаж, НҮБ-аас дайны гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй хэмээн буруутгаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудлаар Украины тал мөрдөн байцаалт явуулахад хүргэжээ.

Бичлэгт Украины төрийн далбааны өнгө бүхий шар, цэнхэр өнгийн таних тэмдэгтэй хувцас өмссөн цэрэг газар хэвтэж, түүний гарыг нь ард нь хүлж, мөн амыг нь боогоод, дараа нь эрэмдэглэж, буудаж байгаа нь харагдах аж. 

Иймд Украин дахь НҮБ-ын Хүний эрхийн хяналтын төлөөлөгчийн газар дээрх бичлэгүүдийг хараад “айж” байгаагаа мэдэгджээ. Мөн тус хяналтын комиссоос "Дайны олзлогдогсдыг эрүүдэн шүүж, хураангуйлан цаазлах нь дайны гэмт хэрэг" гэж мэдэгдсэн байна. 

Харин Украины Ерөнхий прокурорын газар “ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын дүрэмт хувцастай этгээдүүд хорих газарт байгаа хоригдлыг хэрхэн тарчлааж байгааг харуулсан видео бичлэгт үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэмт этгээдийг хайж эхэлсэн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN