BTS хамтлаг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дуулна

BTS хамтлаг 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дуулна

БНСУ-ын алдарт кпоп хамтлаг BTS энэ оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд /2022.11.21-2022.12.18/ Катар улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-д өөрсдийн биеэр оролцож, ДАШТ-ий сүлд дууг дуулахаар болжээ.

Тодруулбал, FIFA 2022 энэ жил “Hyundai Motors” компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компанийн олон улсын төлөөлөгч нь BTS тул тус шийдвэрийг гаргах нь нэр төрийн хэрэг байсан талаар мэдэгджээ. Харин тус шийдвэрийг эсэргүүцэгчид нэлээдгүй байгаа бөгөөд цуцлах хүртэл арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм.