"Худалдагч охин" МУСК "New York Asian Film 2022" наадмаас шилдэг кино шагналыг хүртлээ

"Худалдагч охин" МУСК "New York Asian Film 2022" наадмаас шилдэг кино шагналыг хүртлээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д албан ёсоор шалгараад байсан билээ.

Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой. Наадам долдугаар сарын 15-28-ны хооронд Линкольн төвд зохион байгуулагдах ба энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлог юм. Тэгвэл  Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино олон нийтийн хүртээл болсноос хойш амжилт дүүрэн байгаа бөгөөд дээрх наадмаас шилдэг кино шагналыг хүртсэн байна.