НҮБ-ын зуучлалын дагуу "Украины үр тариа тээвэрлэсэн" анхны хөлөг онгоц Одесса боомтоос хөдөлжээ

НҮБ-ын зуучлалын дагуу "Украины үр тариа тээвэрлэсэн" анхны хөлөг онгоц Одесса боомтоос хөдөлжээ

НҮБ-ын зуучлалаар, “Хар тэнгисээр аюулгүй нэвтрэх хэлэлцээр”-ийн дагуу Украины Одесса боомтоос гарсан  ны анхны хөлөг онгоц өнөөдөр /2022.08.01/ өглөө хөдөлсөн гэж Украин, Туркийн албаны хүмүүс мэдэгджээ.

Энэ нь Орос Украин руу довтолж эхэлснээс хойшхи анхны тээвэрлэлт бөгөөд энэ нь дэлхийн хүнсний хямралыг намжаахад тусална гэж байгаа юм.

Энэ талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Одесса боомтоос үр тарианы эхний ачилтыг хөдөлгөхөд энэ бол "дэлхий дахинд тусламж үзүүлэх өдөр" гэж мэдэгджээ. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш мэдэгдэлдээ, “энэхүү үр тариа тээвэрлэлт нь НҮБ-ын зуучлалтай Хар тэнгисийн үр тарианы санаачилгын хүрээнд хэрэгжиж буй "олон арилжааны хөлөг онгоцны анхны" болно гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө