АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси "Тайваньд айлчлах төлөвтэй байна" гэж мэдэгдлээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси "Тайваньд айлчлах төлөвтэй байна" гэж мэдэгдлээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчлах төлөвтэй байна гэж Тайваний засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгджээ. Мөн тэрээр, “Нэнси Пелосиг Тайваньд хонох төлөвтэй байгаа” гэж нэмж хэлсэн байна.

Харин АНУ-ын албаны хүн нэмж хэлэхдээ, Батлан ​​хамгаалах яамны албан тушаалтнууд бүс нутаг дахь хятадуудын хөдөлгөөнийг хянаж, түүнийг аюулгүй байлгах төлөвлөгөөг батлахаар өдөр шөнөгүй ажиллаж байна гэсэн байна. 

Хятадын өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн мэдэгддэг Тайванийн асуудал хамгийн маргаантай энэ үед АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси тус арал дээр айлчлал хийх гэж байгаа нь Дэлхий нийтийн анхааралд ороод байна. 

Вашингтон, Бээжингийн хооронд хурцадмал байдал газар авч байгаа энэ үед  Ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн пүрэв гараг /2022.07.28/-т хоёр цаг 17 минут үргэлжилсэн утсаар ярилцсан. Мөн Хятадаас АНУ-д суугаа Элчин сайд Цинь Ган өнгөрөгч долдугаар сард “Аспен” аюулгүй байдлын форум дээр "Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн эмзэг асуудал" гэж хэлсэн юм.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө