Монгол, Их Британи, Унгарын хамтарсан Бат хааны тухай киноны гол дүрд жүжигчин Ч.Болд тоглоно

Монгол, Их Британи, Унгарын хамтарсан Бат хааны тухай киноны гол дүрд жүжигчин Ч.Болд тоглоно

Монгол, Их Британи, Унгарын хамтарсан “1242-Өрнө зүгийн хаалга” хэмээх Бат хааны тухай киноны зураг авалт ирэх аравдугаар сард эхэлнэ.

“1242 – Gateway to the West” буюу “1242-Өрнө зүгийн хаалга” кинонд Холливудын Эрик Робертс, Кристофер Ламберт нар тоглох бол Бат хааны дүрийг жүжигчин Чоймболын Болд бүтээхээр болжээ.

Киног Унгарын найруулагч Петер Шоош найруулж, зохиолыг Арон Хорват, Жоан Лейн бичжээ. Их Британийн LipSync, Pinewood Studios, Abbey Road Studios студи хамтран ажиллаж байгаа юм. 

Тус кинонд алдарт жүжигчин Кевин Спейси тоглох байсан ч хүчирхийллийн хэрэгт орооцолдсон, одоо ч шүүх хурал үргэлжилж буй тул хасагджээ. Спейси Бат хааны довтолгоог эсэргүүцэн тэмцэж байгаа Унгарын Эстергом цайзыг хамгаалахаар Италиас ирсэн Хамба ламын дүрийг бүтээх ёстой байсан юм.