“The Hu” хамтлаг шинэ цомгоо гаргахаар боллоо

“The Hu” хамтлаг шинэ цомгоо гаргахаар боллоо

Монголын Хүннү рок “The Hu” хамтлаг ирэх есдүгээр сарын 2-ны өдөр /2022.09.02/ шинэ цомгийнхоо нээлтийг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, “The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо Австрали улсын Мелбурн, Брисбэн, Аделэйд, Сидней хотуудад үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ сарын 11-ны өдөр Шинэ Зеланд улсын Окланд хотод аялан тоглолтоо хийх хуваарьтай байгаа юм.

Г.ХУЛАН