БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан 19 дэх удаагийн Олон улсын мэргэжлийн гоцлол бүжигчдийн уралдаанд “??? 19?? ????? ????????????? ????? ???????????” ЦДБЭЧ-ын бүжигчид амжилттай оролцож дэд ахлагч Ч.Чинбат СТА Л.Баттөрийн дэглэлт “Харуулын дайчин” бүжгээр “Дэд байр”, бүжигчин Б.Хатансайхан СТА Ш.Дамдинбазарын дэглэлт “Захчин бий” бүжгээр “Гутгаар байр”-ын шагналыг хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Түүнчлэн чуулгын уран бүтээлчдийн амжилтын буухиаг үргэлжлүүлэн ОХУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн наадмын хүрээнд “Армийн cоёл урлаг-2022” уралдаанд оролцохоор ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатараар ахлуулсан уран бүтээлчид хүлгийн жолоо залжээ.