Хуримаа хийгээд гурван долоо хонож буй дуучин Женнифер Лопес, Бен Аффлек нар тусдаа амьдрах болжээ

Хуримаа хийгээд гурван долоо хонож буй дуучин Женнифер Лопес, Бен Аффлек нар тусдаа амьдрах болжээ

Хуримаа хийгээд ердөө гурван долоо хонож буй дуучин Женнифер Лопес, жүжигчин Бен Аффлек нар тусдаа амьдрахаар болжээ.

Холливудын лайф сайтын мэдээлснээр жүжигчид бал сараа Европт өнгөрүүлээд хэдхэн хоногийн дараа салахаар тохиролцсон байна. Харин Nation World News порталын мэдээлснээр энэ нь тэдний ажилтай холбоотой гэсэн байна.

Шинэхэн хос аль аль нь өөрсдийн төсөл дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тул хэсэг хугацаанд тусдаа амьдрах шийд гаргасан байна. Ажлын хуваарьтай холбоотойгоор тэд өмнө нь л тохиролцож байсан бөгөөд хэсэг тусдаа амьдрах шийдвэрийг хамтдаа гаргасан аж.

Ийн хэсэг хугацаанд тусдаа байх нь тэдний гэрлэлтийг улам бат бөх болгоно гэж үзэж байгаа гэнэ. Лопес болон Аффлек нар байнга утсаар ярьж, мессеж бичин, хувийн амьдрал болон карьерынхаа хоорондын тэнцвэрийг олж чадаж байгаа аж.

Эх сурвалж: lifestyle