Squid Game АНУ-ын шүүмжлэгчдийн наадмаас олон улсын шилдэг олон ангит кино шагналыг хүртжээ

Squid Game АНУ-ын шүүмжлэгчдийн наадмаас олон улсын шилдэг олон ангит кино шагналыг хүртжээ

Солонгосын "Squid Game" цуврал кино Холливудын шүүмжлэгчдийн холбооны телевизийн шагнал гардуулах ёслолоос хоёр шагнал хүртлээ.

Энэхүү цуврал нь олон улсын шилдэг олон ангит киноны шагналыг хүртсэн бөгөөд гол дүрийн жүжигчин Ли Жүн Жэ "Шилдэг эрэгтэй дүр" шагналыг олон ангит драмын жүжигт хүртжээ.

БНСУ-ын эдийн засгийн дистопи орчинд өрнөсөн Squid Game нь дэлхий даяар амжилтад хүрсэн. Netflix саяхан энэхүү цуврал нь хуучин болон шинэ дүрүүдийг хослуулан хоёр дахь ангидаа эргэн ирэх болно гэж мэдэгдсэн. Мөн Саяхан Squid Game нь Эммигийн 2022 оны шилдэг драмын цувралд нэр дэвшсэн анхны англи бус цуврал болжээ.

Эх сурвалж: cinemaexpress