"Тамгагүй төр" Монгол драмын хаалтын тоглолт өнөөдөр болно

"Тамгагүй төр" Монгол драмын хаалтын тоглолт өнөөдөр болно

Өнгөрсөн дөрөвдүгээр сар /2022.04/-аас хойш Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 100 гаруй удаа тоглогдоод байгаа “Тамгагүй төр” монгол драм өнөөдөр /2022.08.25/ хаалтын тоглолтоо хийнэ. 

Тус жүжиг нь долдугаар сар /2022.07/-аас эхлэн Англи, Солонгос, Хятад, Япон, Орос гэсэн таван орны гадаад хэлээр үзэгчдэд хүрч байгаа бөгөөд олон улсын жуулчид, мэргэжлийн продюсеруудаас өндөр үнэлгээг аваад байгаа юм. 

Тэгвэл тус жүжгийн Ерөнхий найруулагч Б.Баатар өөрийн твиттер хуудастаа, “Тамгагүй төр” монгол драм 117 удаа тоглогдон гадаад, дотоодын нийт 68074 үзэгчдэд хүрснээр 2022 оны тоглолтоо хааж байна. Театрын урлагийн нэгэн шинэ түүхийг хамт бичилцэж яваа үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн бүх уран бүтээлчиддээ, арын албаныхандаа баярлалаа! Coming soon” хэмээжээ. Сонирхуулахад, "Тамгагүй төр" жүжгийн сүүлийн хоёр өдрийн тоглолтын тасалбар борлуулагдаад дууссан байгаа ажээ.