Тасалбар нь зарагдаж дууссан “Тамгагүй төр” жүжгийн хаалтын тоглолтын ШАГИЙН билет 2 САЯ төгрөгт хүрээд байна

Тасалбар нь зарагдаж дууссан “Тамгагүй төр” жүжгийн хаалтын тоглолтын ШАГИЙН билет 2 САЯ төгрөгт хүрээд байна

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд УДЭТ-ын тайзнаа тоглогдсон “Тамгагүй төр” монгол драмын хаалтын тоглолт өнөөдөр /2022.08.25/ болно. 

Энэ хугацаанд тус жүжгийг дотоод, гадаадын нийт 68 мянга гаруй иргэд үзсэн талаар Ерөнхий найруулагч Б.Баатар өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн.

Харин “Тамгагүй төр” жүжгийн хаалтын тоглолтын тасалбарууд гурав хоног /2022.08.23/-ийн өмнө Ticket.mn сайтаар зарагдаж дууссан байгаа юм. Тэгвэл тус жүжгийн хаалтын тоглолтын шагийн билет 2 сая төгрөгийн үнэд хүрээд байна.