БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруй: “Тамгагүй төр” жүжиг Монгол Улсын соёл урлаг өндөр түвшинд хүрснийг харуулж байна

БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруй: “Тамгагүй төр” жүжиг Монгол Улсын соёл урлаг өндөр түвшинд хүрснийг харуулж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тоглогдож буй “Тамгагүй төр” жүжиг өнөөдөр /2022.08.25/ хаалтын тоглолтоо тоглож байна.

ВИДЕО: 

Тус жүжиг нь долдугаар сараас эхлэн Англи, Солонгос, Хятад, Япон, Орос гэсэн нийт таван орны хэлээр үзэгчдэд хүрч байгаа бөгөөд Олон улсын жуулчид, мэргэжлийн продюсеруудаас өндөр үнэлгээг аваад байгаа юм.

Тэгвэл тус жүжгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Элчин сайд Цай Вэньруй үзэж сонирхон, хоёр орны соёлыг хөгжүүлэх талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр, “Дөнгөж сая “Тамгагүй төр” энэ сайхан жүжгийг үзлээ. Энэ бол зохиолчийн, найруулагчийн, жүжигчдийн ур чадварыг өндөрт мэргэжлийн түвшнийг харууллаа. Энэ жүжиг бол надад их таалагдсан. Энэ жүжиг Монгол Улсын соёл урлаг их өндөр түвшинд хүрснийг харуулсан байна. Зохиолч, жүжигчид, найруулагчдад халуун баяр хүргэж баярлаж талархсанаа илэрхийлье.

Хятад Монголын хоёр ард түмэн бол уул усаар холбогдсон найрсаг харилцаатай ирсэн. Соёлын харилцаа мөн нягт байсаар ирсэн. Ер нь хоёр улсын найрсаг харилцаа ард түмний найрамдлыг хөгжүүлэхэд соёлын харилцаа бол их чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Цаашид хоёр орны соёлын харилцааг улам хөгжүүлэхээр Хятадын тал ажиллах болно. Энд суугаа манай элчин сайдын яам миний хувь хүний зүгээс өөрөөсөө шалтгаалах ажлуудыг хийхэд бэлэн байна. Та бүхэнд дахин халуун баяр хүргэж байна” гэжээ.